Ашиглах нөхцөл
ЭНЭХҮҮ ВЕБСАЙТЫГ АШИГЛАХ ЭСХҮЛ HERBALIFE компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авахаасаа ӨМНӨ http://www.herbalife.com/privacy-policy -Д БАЙРШУУЛСАН HERBALIFE INTERNATIONAL OF AMERICA, INC КОМПАНИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Энэхүү цахим хуудсыг ашиглах нөхцлийг Herbalife (цаашид “компани”, “бид” эсвэл “бидний” гэх) болон таны (цаашид “та” эсвэл “Хэрэглэгч” гэх) хооронд байгуулсан гэрээ гэж үзнэ. Уг гэрээгээр цахим хуудас ашиглах, Бие Даасан Гишүүний платформыг ашиглах, веб өмч (цаашид нийтэд нь “Сайт” гэх)-ийг ашиглах, таны худалдан авсан эсхүл ашиглаж буй Herbalife-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ (цаашид нийтэд нь “Бүтээгдэхүүн” гэх)-тэй холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан болно. Түүнчлэн энэхүү Гэрээ нь Herbalife-ын Бие Даасан Гишүүн хэрхэн болох тухай мэдээллийг агуулсан болно.
Та Сайтыг болон сайтад байршуулсан, өгөгдөл, мэдээлэл, текст, програм хангамж, зураг, авиа болон сайтад агуулагдсан бусад материалыг ашигласан, Бүтээгдэхүүнийг худалдан авсан эсхүл хэрэглэсэн бол таныг энэхүү Гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох бөгөөд та уг Гэрээний нөхцлийг дагаж мөрдөх үүргийг хүлээнэ. Хэрэв та энэхүү Гэрээг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрөхгүй бол Сайтад нэвтрэхгүй эсхүл уг Сайт болон Бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг танд сануулж байна.
Хэрэв та Сайт болон Бараа бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун бус байвал, Herbalife-ын бүтээгдэхүүний баталгаа болон энэхүү Гэрээний 5 дугаар хэсэг (Herbalife-ын хэрэглэгчийн баталгаа)-т зааснаас бусад тохиолдолд асуудлыг шийдэх цор ганц арга бол Сайт болон Бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоох юм.
Энэхүү Гэрээ болон Herbalife-ын нууцлалын бодлого (цаашид “Нууцлалын бодлого” гэх) болон энэхүү Гэрээнд ишлэл болгон тусгасан бусад нөхцөл болон компанийн бодлого (цаашид нийтэд нь “Бусад бодлого” гэх) нь та болон бидний хооронд байгуулсан гэрээний бүрдэл болох бөгөөд уг гэрээгээр зохицуулсан зохицуулалт нь өмнө нь байсан ойлголт, амаар эсхүл бичгээр хийсэн тохиролцоо, хэлэлцээр, зохицуулалтуудаас илүүтэйгээр хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү гэрээний аль нэг заалтыг хэрэгжүүлэх эрхээ эдлэхээс татгалзсан нь гэрээний бусад заалт (ижил төстэй эсэхээс үл хамааран)-ыг хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд тусгайлан мэдэгдэл өгөөгүй тохиолдолд тухайн заалтаас үргэлжлүүлэн татгалзах үндэслэл болохгүй.
Уг Сайтад байршуулсан мэдээлэл болон сайтын хэв шинжүүд нь урьдчилан мэдэгдэлгүйгээр хэдийд ч өөрчлөгдөж болно. Энэхүү сайтад нэвтэрснээр эсвэл (хэрэв холболт хийх боломжтой бол) холбогдсоноор та энэ сайт дахь мэдээлэл өөрчлөгдөх эсвэл устгагдсанаар үүсэх эрсдэлийг өөрөө хариуцна.
1. ӨӨРЧЛӨЛТ
Бид хэдийд ч:
- Гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах;
- Сайт болон бүтээгдэхүүнийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн сайжруулах, нэмэх, өөрчлөх, зогсоох эрхтэй байна.
Бид шаардлагатай тохиолдолд уг гэрээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрчлөх, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй байна. Хэрэв гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг материаллаг өөрчлөлт гэж үзвэл “Шинэчилсэн сайтыг ашиглах нөхцөл” гэсэн гарчиг бүхий зарын холбоосыг хэрэглэгчид унших боломж олгох зорилгоор хангалттай хугацааны өмнө оруулна. Хэрэв та гэрээнд өөрчлөлт орсноос хойш сайтад холбогдсон эсхүл ашигласан, сайтаар дамжуулан бидэнд мэдээлэл өгсөн, санал болгосон бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдсан бол таныг гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг уншсан, ойлгосон болон хүлээн зөвшөөрсөнд тооцно. Гэрээний хамгийн сүүлчийн хувилбарыг сайтад байршуулсан байх бөгөөд уг гэрээ нь өмнөх гэрээнүүдээс илүүтэйгээр хүчин төгөлдөр үйлчилнэ.
Шаардлагатай тохиолдолд бид сайт болон бараа бүтээгдэхүүнийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн сайжруулах, өөрчлөх, зогсоох эрхтэй байна. Аливаа өөрчлөлт, нэмэгдэл болон сайжруулалтыг энэхүү гэрээнд заасны дагуу үйлдэнэ.
2. НЭВТРЭХ/ХОЛБОГДОХ
Та Сайтыг ашиглахын тулд интернетэд холбогдсон байх, интернетэд холбогдохтой холбоотой үйлчилгээний төлбөрийг хариуцна. Үүнээс гадна, интернетэд холбогдоход шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг та гаргана.
Та компьютер болон програм хангамж, утасны (кабель болон бусад) үйлчилгээг худалдан авах, холбох суурилуулах, ачааллах ажиллуулах, засвар үйлчилгээ хийлгэх болон өөрийн компьютерт интернетийн үйлчилгээ авахтай холбоотой холбогдох зардлыг бүхэлд нь хариуцна.
Та өөрийн компьютер болон програм хангамжийг ашиглахаас өмнө тэдгээрт вирус эсвэл бусад асуудал байгаа эсэхийг шалгах үүргийг хүлээнэ. Сайт эсвэл бүтээгдэхүүнийг ашиглахтай холбоотой үүссэн техник хангамж эсвэл програм хангамжийн эвдрэл, гэмтэлд бид хариуцлага хүлээхгүй.
3. НЭВТРЭХ ЭРХ
Та 18 ба түүнээс дээш настай болохоо уг сайтад хандсанаар баталж байна. Хэрэв та 13 ба түүнээс дээш настай бөгөөд 18 нас хүрээгүй бол уг сайтад энэхүү гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн эцэг эх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хандаж буйгаа мэдэгдэн баталж байна. Сайтын зарим үйлдлүүд (хэрэглэгчийн бүртгэл болон бусад)-ийг хэрэглэгчийн нас болон бусад шалгуурыг хангасны үндсэн дээр ашиглах боломжтой юм. Herbalife_ийн бүтээгдэхүүн болон бизнесийн боломжийг Herbalife-ийн зөвшөөрөл олгоогүй улс орны хэрэглэгчид санал болгох, илгээх, борлуулахыг хориглоно. Эдгээр улс орнуудын жагсаалтыг эндээс харна уу: Зөвшөөрөгдсөн улс орнууд. Herbalife компани бусад зах зээл рүү үйл ажиллагаагаа байнга өргөжүүлэн тэлж байгаа тул шинэчилсэн жагсаалтыг тогтмол шалгаж байхыг танд зөвлөе.
4. HERBALIFE-ЫН БИЕ ДААСАН ГИШҮҮД
Herbalife компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан борлуулдаг. Гэхдээ, Та Herbalife-ын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахын тулд та Бие Даасан Гишүүн болох шаардлагагүй юм. Хэрэв та Herbalife-ын Бие Даасан Гишүүн болж өөрийн гэрээсээ бизнес эрхлэх хүсэлтэй байгаа бол Бизнесийн боломж хэсгээр зочлоорой.
5. HERBALIFE-ЫН ХЭРЭГЛЭГЧИЙН БАТАЛГАА
Herbalife нь Herbalife-ын брэндийг агуулсан аливаа бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулна. Түүнчлэн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн гарт хүрэх үед шинэ бөгөөд ариун цэврийн дээд зэргийн стандартыг хангадаг болохыг баталгаажуулна. Манай худалдан авагчид бүтээгдэхүүнүүдэд бүхий л талаар сэтгэл хангалуун байна гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ, аливаа шалтгаанаар жижиглэнгийн худалдан авагч Herbalife-ын Бие Даасан Гишүүнээс худалдан авсан Herbalife-ын бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун бус байвал үйлчлүүлэгч худалдан авалт хийснээс хойш 14 хоногтоо багтан өөрийн Бие Даасан Гишүүнээс дахин борлуулалтад оруулах боломжтой (онгойлгоогүй, сав баглаа боодол нь гэмтээгүй) бүтээгдэхүүний үнийг бүрэн буцаан олгохыг шаардах эрхтэй. Хэрэв худалдан авагч нь зарцуулсан мөнгөн дүнгээ тогтоосон хугацаанд нөхөн олгохыг шаардаж байгаа бол гишүүн нь хуулийн дагуу үйлчлүүлэгчийн хүсэлтэд шуурхай, бүрэн хэмжээгээр хариу өгөх үүрэгтэй ба худалдан авсан барааны үнийн дүнг түүнд бүрэн буцаан олгохыг санал болгох ёстой. Гишүүн нь анхны сав баглаа боодолтой ньбуцаасан, өөр үйлчлүүлэгчид борлуулахад бэлэн бүтээгдэхүүнийг дахин борлуулж болно.
6. ТАНЫ МЭДЭЭЛЭЛ БА МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
Сайтын шаардсан, таны оруулж буй мэдээлэл нь бүрэн, үнэн зөв, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бөгөөд тус мэдээллийг та өөрчлөгдөх тохиолдолд тогтмол шинэчилж байна гэдгээ үүгээр баталж байна. Сайтаар дамжуулан хүлээн авсан таны мэдээллийг холбоост байршуулсан компанийн Нууцлалын бодлогын дагуу ашиглах болон хадгалах болно.
7. ХЭРЭГЛЭГЧИЙН ФОРУМ
Хэрэглэгчдэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, санал, мэдээллээ хуваалцах боломж олгох зорилгоор форумууд, мэдээллийн самбарууд, цахим хэлэлцүүлгийн өрөөнүүд болон бусад харилцааны хэрэгслүүд (цаашид нийтэд нь “Хэрэглэгчийн форумууд” гэх)-ийг сайтад байршуулсан болно.Хэрэглэгчийн форумд байршуулсан контент (цаашид “Хэрэглэгчийн контент” гэх)-ийн үнэн зөв, найдвартай эсэхийг контентийг нийтэлсэн этгээд хариуцах бөгөөд бидний зүгээс энэ тал дээр аливаа хяналт тавих боломжгүй юм. Үүний зэрэгцээ, тухайн контентууд нь хэрэглэгчид таагүй сэтгэгдэл үлдээх, доромжлуулсан мэдрэмж төрүүлэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй сэтгэгдэл төрүүлэх зэрэгт хяналт тавих боломжгүй тул бид тухайн мэдээллийн улмаас үүсэх нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй. Бид форумд нийтэлсэн хэрэглэгчийн мессеж бүрт хяналт тавьдаггүй бөгөөд тухайн мессежийн агуулга болон мессеж бичсэн хэрэглэгчийн үзэл бодолд хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгчийн форумд байршуулсан мэдээллүүд олон нийтэд нээлттэй харагдах юм. Хэдийгээр бид таны оруулсан мэдээллийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн устгах, байршлыг
өөрчлөх, засварлах эрхтэй боловч дээр дурдсан үйлдлүүдийг заавал гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй болно. Үүний зэрэгцээ хуулийн шаардлагын дагуу эсхүл өөрсдийн эрх ашиг, эд хөрөнгө, хэрэглэгч болон олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хэрэглэгчийн нийтэлсэн контентийг устгах, байршлыг өөрчлөх, засварлах болон бусдад ил болгох боломжтой юм. Бид ямар ч үед хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд хяналт тавих эсхүл түүнийг устгах үүрэг хүлээхгүй.
Бид хэрэглэгчийн форумд нийтэлсэн хэрэглэгчийн контентийн нууцлалыг хадгалах үүрэг хүлээгээгүй бөгөөд компанийн зүгээс тухайн контентийг аливаа этгээд ашигласан эсхүл ил болгосон тохиолдолд хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
(a) Хэрэглээний хязгаарлалт
Хэрэглэгчийн форумууд болон форумын функцуудыг ашиглахдаа та дор дурдсан “Олон нийтийн удирдамж”-ийг дагаж мөрдөх шаардлагатай болно. Доорх байдлаар “Олон нийтийн удирдамж”-ийг зөрчсөн этгээдийн Сайтыг ашиглах эрхийг бүрмөсөн хаах болохыг анхаарна уу.
- Өөр хэрэглэгчид бэлгийн дарамт үзүүлэх, дагах мөшгөх эсвэл өөр ямар нэгэн хэлбэрээр доромжлох;
- Худал, хор уршигтай, сүрдүүлсэн, доромжилсон, хууль бус, нэр төрийг гутаасан, гүтгэсэн, дорд үзсэн (түүнчлэн Herbalife-ын хувьд доромжилсон), бүдүүлэг, ичгүүргүй, порно шинж чанартай эсвэл хүчирхийлэл, терроризм эсвэл хууль бус үйлдлийг сурталчилсан, арьс өнгөөр ялгаварласан эсвэл (бидний дүгнэснээр) өөр аливаа байж болшгүй контентыг дамжуулах, байршуулах, илгээх, түгээх, танилцуулах эсвэл өөр ямар нэгэн байдлаар дэлгэх;
- Хууль бус эсвэл аливаа патент, барааны тэмдэг, барааны нэр, арилжааны нууц, нийтлэх эрх, хувийн амьдралын халдашгүй эрх, зохиогчийн эрх эсвэл оюуны өмчийн аливаа бусад эрх эсвэл аливаа гуравдагч этгээдийн өөр ямарваа эрхийг зөрчсөн эсвэл завшсан аливаа контентыг дамжуулах, байршуулах, илгээх, түгээх, танилцуулах эсвэл өөр ямар нэгэн байдлаар дэлгэх
- Гуравдагч этгээд Сайтыг ашиглахад саад болж буй аливаа вирус, Trojan horse төрлийн програм эсвэл өөр хор уршигтай, хөнөөлтэй файлууд эсвэл материалуудыг дамжуулах, байршуулах, илгээх, түгээх, танилцуулах эсвэл өөр ямар нэгэн аргаар дэлгэх;
- Өөр хэн нэгэн хувь хүн эсвэл хуулийн этгээдийн дүр эсгэх эсвэл өөр ямар нэгэн аргаар Сайтаар дамжуулан эсвэл шууд Herbalife-д хүргэсэн аливаа контентын эх сурвалжийг нууцлах, түүнчлэн, ямарваа нэгэн үндэслэлээр Сайтаар дамжуулж буй TCP/IP багц тайлангийн толгой хэсэг /гарчгийг эсвэл толгой хэсэг/гарчгийн аль нэг хэсгийг хуурамчаар үйлдэх;
- Дараах зориулалтад тусгайлсан хэсгээс бусад хэсэгт Сайтаар дамжуулан аливаа хувийн зар, спам, үргэлжилсэн захидал, “санхүүгийн пирамид” шинж чанартай схем эсвэл ямарваа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг борлуулах саналыг дамжуулах, байршуулах, илгээх, татаж оруулах, түгээх, танилцуулах эсвэл өөр ямар байлаар аргаар дэлгэх; Эсхүл
- Холбогдох орон нутгийн, муж/аймаг, улсын эсвэл олон улсын хууль, дүрэм, журмыг зөрчих.
- 18 нас хүрээгүй этгээд Сайтын аль ч хэсэгт холбогдох.
- Сайтаар дамжуулан мөнгө хүсэх, дэмжих, сурталчлах эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосон агуулга бүхий аливаа контентыг дамжуулах, байршуулах, илгээх, түгээх, танилцуулах эсвэл өөр ямар нэгэн байдлаар дэлгэх. Түүнчлэн, бусад зочдыг онлайн арилжааны үйлчилгээ эсвэл өөр бусад байгууллагад элсэхийг санал болгох нь хориотой болохыг анхаарна уу.
- Автомат хэрэгсэл (мэдээлэл цуглуулдаг бот, робот, анчин, мэргэн бууч болон бусад програмууд)-ийг ашиглан аль нэг хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах эсвэл Сайтад нэвтрэх.
- Биднээс бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Сайтын эсвэл бусад Бүтээгдэхүүнүүдийн аль нэг хэсгийг хүрээнд оруулах (“frame”), хуулбарлах/толин тусгал үүсгэх (“mirror”) эсвэл гадаад холбоосоор хангах (“deep link”).
- Анагаах эсвэл эрүүлжүүлэх үр нөлөөтэй бодистой холбоотой мэдээлэл агуулсан вебсайт эсвэл веб хуудастай манай Сайтын аливаа хуудас эсвэл бусад Бүтээгдэхүүнүүдийг холбох (энэ бодисыг бид үйлдвэрлэсэн, сурталчилсан, борлуулсан эсвэл түгээсэн эсэхээс үл хамааран).
Бид Хэрэглэгчийн форум дээр байршуулсан хэрэглэгчийн контентыг баталгаажуулдаггүй бөгөөд ба эдгээр контентоос үүдэлтэйгээр бий болсон (шууд болон шууд бус торгууль, эсхүл бусад хэлбэрийн) хохирол, хор уршиг, гомдол, нэхэмжлэл эсвэл өөр бусад үр дагаврын төлөө (эдгээр материалыг ашигласан эсхүл ашиглах этгээд) аливаа хувь хүн эсхүл хуулийн этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй болохыг тусгайлан анхааруулж байна. Хэрэглэгчийн контентыг Хэрэглэгчийн аль нэг форум дээр байршуулах, эсвэл бидэнд шилжүүлж өгснөөр эдгээр материалуудыг ашиглах, дахин үйлдэх, сайжруулах, өөрт тохируулан өөрчлөх, нийтлэх, орчуулах, давхар лицензжүүлэх, дуурайх, түгээх эсвэл энэхүү Хэрэглэгчийн контентыг одоогийн байдлаар мэдэгдэж буй болон ирээдүйд дэлхий даяар хэдийд ч бий болох боломжтой хэлбэрт оруулан аливаа мэдээллийн хэрэгсэл эсвэл технологиор дамжуулах мэдээллэх эрхийг дэлхийн хаана ч байнга үйлчлэх боломжтойгоор, эрхийн төлбөр шаардахгүйгээр, эргэлт буцалтгүйгээр бидэнд олгож (эсвэл ийм эрхийг эзэмшигч нь эдгээр эрхийг олгож буйг баталгаажуулж) байна. Үүнээс гадна, таны байршуулсан эсвэл татаж оруулсан контент нь дэлхийн аль ч улс, бүс нутгийн холбогдох хууль тогтоомжоор олгосон хэн нэгний нийтлэх эрх, "ёс суртахууны эрх", үүнтэй ижил төстэй эсвэл дүйцэхүйц бусад эрхийг зөрчөөгүй болохыг та баталгаажуулж байгаа болохыг анхаарна уу.
Таны хэрэглэгчийн форумд нийтэлсэн, татаж оруулсан, бидэнд шилжүүлж өгсөн хэрэглэгчийн контенттой холбоотойгоор эсхүл олон нийтийн удирдамжийг дагаж мөрдөөгүйгээс гуравдагч этгээд гомдол гаргасан, хохирол үүссэн, эсвэл нэхэмжлэл хүргүүлсэн тохиолдолд та хариуцлагыг бие даан дангаараа хүлээх болохыг зөвшөөрч байна.
8. САЙТААС АВСАН ЦАХИМ ШУУДАНГ АШИГЛАХ
Та сайтаас эсвэл бусад бүтээгдэхүүнээр дамжуулан авсан цахим шууданг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах, мөн аливаа хувь хүн эсхүл хуулийн этгээдэд дамжуулахгүй болохыг хүлээн зөвшөөрч байна:
- Хэрэглэгчийн форумуудтай холбоотойгоор дээр дурдсан Олон нийтийн удирдамжийг зөрчиж буй, эсвэл хууль бус, луйврын, заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, гадуурхсан, бүдүүлэг, ичгүүргүй, хор уршигтай, түгшээсэн, ёс суртахуунгүй, өөр хүний хувийн нууцад халдсан, үзэн ядсан, эсвэл арьс өнгө, үндэс угсаагаар эсвэл өөр байдлаар ялгаварлан гадуурхсан, эсвэл нууцлалын гэрээгээр задруулахгүй байхаар заагдсан, эсвэл манай болон аливаа гуравдагч этгээдийн оюуны өмчийн эсвэл бусад эрхийг зөрчиж буй контент;
- Гуравдагч компанийн тухай нийтэд нээлттэй бус мэдээлэл;
- Арилжааны нууц; эсвэл
- Аливаа тоног төхөөрөмжийн аюулгүй байдал эсвэл үйл ажиллагааг тасалдуулах, устгах, эрсдэлд оруулах, хязгаарлах зорилготой компьютерын код, файл, програм (жишээ нь, компьютерын вирус);
- Спам илгээхийг хатуу хориглоно.Энэ Гэрээний хувьд спамыг “цахим шуудан хүлээн авагчаас цахим шуудан илгээхийг нарийн тодорхой зөвшөөрсөн зөвшөөрлийг урьдчилан авсан эсвэл цахим шуудан хүлээн авагчтай урьдчилан хувийн болон бизнесийн харилцаа тогтоосон байснаас бусад тохиолдолд аливаа хувь хүн, хуулийн этгээд, сэдэвчилсэн цахим шуудан хүлээн авах бүлэг, форум, цахим шуудангийн жагсаалт эсвэл бусад бүлэг эсвэл жагсаалтад оруулсан цахим шуудангийн хаягаар хүлээн авагчаас урьдчилж зөвшөөрөл авалгүйгээр цахим шуудан илгээх” гэж ойлгоно. ХЭРЭВ ТА HERBALIFE-ЫН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ БУЙ ЭСВЭЛ БИЗНЕСИЙН БОЛОМЖИЙГ ТАЙЛБАРЛАЖ БУЙ ХЭН НЭГНЭЭС ӨӨРИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ЦАХИМ ШУУДАН ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА БОЛ БИДЭНТЭЙ НЭН ДАРУЙ ХОЛБОГДОНО УУ.
- Herbalife болон/эсвэл Herbalife-ын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотойгоор цахим шууданд худал гарчиг ашиглах, цахим шуудангийн гарал үүслийг хуурамчаар үйлдэх эсвэл өөрчлөхийг хориглоно.
- Хэрэв хувь хүн эсвэл хуулийн этгээд цахим шуудан хүлээн авахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн бол та тухайн хувь хүн эсвэл хуулийн этгээдэд цахим шуудан илгээж болохгүй. Хувь хүн эхэндээ цахим шуудан хүлээн авахыг зөвшөөрсөн ч дараа нь цахим шуудан илгээхээ зогсоохыг хүсвэл та түүний хүсэлтийг биелүүлэх үүрэг хүлээнэ.
- Дээр дурдсан үйл ажиллагааг өөрөө эсвэл өөр үйлчилгээгээр дамжуулан, цахим шуудан дахин илгээх үйлчилгээ болон бусад хэлбэрээр хийхийг Herbalife-ийн зүгээс хориглож байна.
9. БИДНИЙ ӨМЧЛӨХ ЭРХ
Энэхүү сайт болон сайтад агуулагдсан контентууд болох нийтлэл, үзэл бодол, текст, танилцуулга/каталог, зааварчилгаа, фото зураг, тайлбар зураглал, дүрслэл, видео бичлэг болон аудио бичлэг болон сурталчилгааны текстүүд, барааны тэмдэг, зохиогчийн эрх, лого, домэйн нэр, код, барааны нэр, үйлчилгээний тэмдэг, патент, зохиогчийн эрхээр хамгаалагдсан материал (үүнд эх сурвалж ба объектын код орно) болон бусад оюуны өмчид хамаарах зүйлс (нийтэд нь “Материал” гэх)-ийг бид болон гуравдагч этгээд өмчилдөг эсхүл тусгай эрхийн хүрээнд эзэмшдэг бөгөөд зөвшөөрөлгүй ашиглах, хуулах, түгээхийн эсрэг зохиогчийн эрх, барааны тэмдэг, сурталчилгаа болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр хамгаалагдсан болно. Хэрэв биднээс бичгээр тусгайлан зөвшөөрөл аваагүй бол та сайтад агуулсан материалыг бүтхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрт хадгалж, дахин үйлдэж, хэрэгжүүлж, шилжүүлж, борлуулж, лицензжүүлж, өөрчилж, шууд дуурайлгаж эсвэл санаа аван дуурайлгаж, дахин нийтэлж, програм хангамжийн бэлэн болсон машин кодыг эргүүлээд өндөр түвшний програмчлалын хэлний түвшинд хөрвүүлж, өөр газар татаж оруулж, засварлаж, нийтэлж, дамжуулж, олон нийтэд дэлгэж, хүрээлж, холбоос оруулж, түгээж эсвэл ашиглаж болохгүй. Энэхүү гэрээ болон сайтад агуулагдсан контентийг биднээс эсхүл сайт дээрх материалын оюуны өмчийг эзэмшиж буй гуравдагч этгээдээс бичгээр зөвшөөрөл авалгүйгээр лиценз, материалыг эстоппел эсвэл өөр ямар нэгэн арга замаар ашиглах эрхийг олгоно гэсэн ойлголтыг илэрхийлээгүй болно.
САЙТАД БАЙРШУУЛСАН МАТЕРИАЛЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГЛАХ, ХУУЛБАРЛАХ, ДАХИН ҮЙЛДЭХ, ӨӨРЧЛӨХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ, ДАХИН НИЙТЛЭХ, ТАТАЖ ОРУУЛАХ, ХҮРЭЭНД ОРУУЛАХ, ТАТАН АВАХ, ПОСТЛОХ, ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ, ХУВИЛАХ ЭСВЭЛ ЗҮЙ БУСААР АШИГЛАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО.
Материалыг энэхүү гэрээнд зааснаас өөрөөр ашигласан тохиолдолд нь энэхүү гэрээг зөрчсөн гэж үзэх бөгөөд зохиогчийн болон патентын эрхийг зөрчсөнд тооцно. Та Материалыг хууль бусаар ашиглахгүй, бидний болон бусдын эрхийг зөрчихгүй байхыг хүлээн үүгээр зөвшөөрч байна. Та сайтын удирдлагын хэсэгт нэвтрэх оролдлого хийх болон бусад арга хэлбэрээр гишүүд сайтыг ашиглахад эсвэл хэвийн үйл ажиллагаа явуулахад нь саад болохгүй (эсвэл саад болох зорилгоор нь гуравдагч этгээдэд гишүүнчлэлээ ашиглуулахгүй) гэдгээ хүлээн үүгээр зөвшөөрч байна. Энэхүү гэрээг бусад хүмүүс зөрчиж буйг олж мэдсэн даруйдаа зөрчлийг мэдэгдэхээ та мөн хүлээн зөвшөөрч байна. Бид хууль тогтоомжийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг анхаарна уу. Бид шаардлагатай гэж үзвэл, урьдчилан мэдэгдэлгүйгээр, аливаа үүрэг хариуцлага аль ч материалыг нэмэх, өөрчлөх, зогсоох, хасах, түр идэвхгүй болгох эрхтэй.
Herbalife, манай лого болон Herbalife-ын үйлдвэрлэдэг, зах зээлд сурталчилдаг, борлуулдаг эсвэл түгээдэг бүтээгдэхүүнүүд нь Herbalife International of America, Inc болон түүний салбар компанийн барааны болон үйлчилгээний тэмдэг юм. Сайтад эсвэл бусад Бүтээгдэхүүнүүдэд ашиглагдаж буй барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг болон лого тус бүр нь өөрийн харгалзах эзэмшигчдийн барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг эсвэл логоюм.
10. ГИШҮҮНЧЛЭЛ БА БҮРТГЭЛ
Сайтын зарим хэсэгт нэвтрэх эсхүл зарим контентуудыг харахын тулд бүртгэлийн шаардлага гарах бөгөөд танаас мэдээллээ өгөхийг шаардаж болно. Таны хувийн мэдээлэлтэй холбоотой харилцааг Сайтын нууцлалын бодлогын дагуу зохицуулна. Хэдийгээр та хувийн мэдээллээ өгөх эсэх нь таны сайн дурын шийдвэр ч гэсэн, зарим тохиолдолд мэдээлэл өгөөгүй бол Сайтын зарим контентыг харах эсвэл тодорхой хэсэгт нэвтрэх боломжгүй болно.
Хэрэв Сайтад бүртгүүлсэн бол та өөрийн аккаунт, цахим шуудан, нууц үг ашиглан хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхийг үүгээр зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн гишүүнчлэл, гишүүнчлэлтэй холбоотой эрх эсхүл сайтаас олгосон цахим шууданг бусдад зарах, шилжүүлэхгүй болохыг хүлээн зөвшөөрч байна. Бусад хүмүүс таны нэрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ашиглаж сайтын нууц үгээр хамгаалагдсан хэсэг рүү эсвэл Сайтаас олгосон таны цахим шуудан руу нэвтрэхээс сэргийлэн өөрийн компьютерт нэвтрэх эрхийг хязгаарлах болон хэрэв нууц үг байгаа бол өөрийн нууц үгийн нууцлалыг хадгалах үүргийг та хүлээнэ. Бид шаарлагатай гэж үзвэл бид урьдчилан мэдэгдэлгүйгээр таны нууц үг болон гишүүнчлэлийг цуцалж болно.
11. САНАЛ ХҮРГҮҮЛЭХ
Бид Herbalife-ын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сэтгэгдлийг хэрэглэгчдээс хүлээн авахдаа таатай байх болно. Гэсэн хэдий ч манай компанийн удаан хугацааны туршид баримталж ирсэн бодлогын дагуу бид тусгайлан хүсэлт гаргаагүй тохиолдолд бүтээлч санаа, зөвлөмж, материал (доороос үзнэ үү)-ыг хүлээн авч, харгалзан үзэх боломжгүй юм. Хэдийгээр манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх таны санал хүсэлтийг бидний хувьд чухал ч гэсэн таныг эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээний тухай сэтгэгдлээ тодорхой бичихийн зэрэгцээ аливаа бүтээлч санаа, зөвлөмж, материал өгөхгүй байхыг хүсч байна. Энэхүү бодлого нь манай эсвэл манай салбар компаниудын мэргэжилтнүүдийн боловсруулсан төслүүд бусад хүмүүсийн төслүүдтэй ижил төстэй байна гэсэн ташаа ойлголцол үүсэхээс сэргийлэх зорилготой юм гэдгийг та ойлгож байгаа гэж найдаж байна. Үүний дагуу, шоуны төслүүд, гэрэл зураг, гар зураг зэрэг бүтээлч материалын эх хувилбар эсвэл уран бүтээлийн эх хувийг бидэнд илгээхгүй байхыг танаас хүсч байна.
Хэрэв та бидний хүсэлтийн дагуу материал (тухайлбал, зарлалын самбар эсвэл уралдаантай холбоотойгоор) илгээсэн, нийтэлсэн, “бидний хүсээгүй материалууд эсвэл бүтээлч ажлуудыг бидэнд бүү илгээ” гэсэн хүсэлтийг үл харгалзан бидэнд бүтээлч зөвлөмж, санал, тэмдэглэгээ, гэрэл зураг, гар зураг, зураг төсөл эсвэл өөр бусад мэдээллийг илгээсэн (тус тусад нь “Илгээсэн материал”, нийтэд нь “Илгээсэн материалууд” гэх) тохиолдолд Илгээсэн материал бүрийг нууц биш, хэн нэгний өмч биш хэмээн үзнэ. Энэхүү заалттай холбоотойгоор бүх хэрэглэгчийн контентыг илгээсэн материалууд гэж үзнэ. Бидний зүгээс аль ч илгээсэн материалуыг задруулахгүй байх үүрэг хүлээгээгүй бөгөөд тухайн илгээсэн материалууд олон нийтэд ил болсон эсхүл ямар нэгэн байдлаар ашиглагдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй. Илгээсэн материалыг бид дахин үйлдэх, ил болгох, дамжуулах, нийтлэх, нэвтрүүлэх, эсхүл постлох зэргээр, ашиглаж болох бөгөөд та үүгээр илгээсэн материалыг ашиглах нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, зохиогчийн ёс суртахууны эрх, хувийн нууцаа задруулахгүй байх эрх, өмчийн эрх эсвэл бусад өмчлөлийн эрх, материал эсвэл санаанаас зохиогчийн хувьд ашиг хүртэх, материал эсвэл санааг нийтлэх зэрэг эрхийг зөрчиж байна гэх гомдлоос биднийг ангид байлгахыг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр баталгаажуулж байна.Та илгээсэн материалыг дэлхий даяар, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, танд нөхөн төлбөр, ногдол ашиг төлөлгүйгээр дахин үйлдэх, өөрчлөх, өөрт тохируулан засах, нийтлэх, нэвтрүүлэх, лицензжүүлэх, хэрэгжүүлэх, постлох, борлуулах, орчуулах, нэгтгэх, дуурайх, түгээх болон бусад арга зам хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ашиглах эрхийг аливаа үүрэг хариуцлага хүлээлгэлгүйгээрр бидэнд олгосон болно. Сайтад материал байршуулах эсхүл бидэнд материал илгээснээр та тухайн материал нь таны бүтээл бөгөөд гуравдагч этгээдийн оюуны өмчлөлийн болон хэвлэн нийтлэх эсхүл нууцлалыг хадгалах болон бусад эрхийг зөрчөөгүй гэдгээ үүгээр гэрчилж байна. Сайтад байршуулсан эсхүл бидэнд хүргүүлсэн илгээсэн материалууд нь бидний өмч болох бөгөөд бид хүлээн авснаа баталгаажуулах шаардлагагүй эсвэл буцаан олгохгүй юм. Таны сайтаар дамжуулан эсвэл шууд бидэнд хүргүүлсэн илгээсэн материалуудыг бид ашиглах үүрэг хүлээгээгүй ба та илгээсэн материалуудыг ашиглах үүргийг бидэнд тулгах боломжгүй юм. Та бидний харилцаа нь нууц, итгэлцэл эсхүл өөр бусад онцгой харилцаанд үндэслээгүй бөгөөд аливаа материалыг бидэнд хүргүүлснээр бусдаас онцгой бөгөөд өөр нөхцөл үүсгэхгүй юм. Бид шинэ санаа, түүх, төсөл болон бусад мэдээлэл материалуудыг хүлээн авах өргөн эх сурвалжтай бөгөөд шинэ санаануудыг байнга баяжуулах эсхүл манай ажилтнууд байнга боловсруулж байдаг болохыг анхаарна уу.
Тухайн санаанууд болон түүхүүд нь таны илгээсэн материалын сэдэв, санаа, утга, формат болон бусад үзүүлэлттэй өрсөлдөхүйц, ижил төстэй эсхүл ижил байж болно. Аливаа ижил төстэй, яг ижил материалыг бид ашиглах нь танд нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй гэдгийг анхаарна уу.
Эцэст нь таны Сайтад оруулсан болон бидэнд илгээсэн материалыг бид ашигласан эсхүл ашигласан гэж үзсэн тохиолдолд таны үүсгэсэн зарга, дээрхтэй холбоотой хохирол (хэрэв байгаа бол) нь нөхөгдөхгүй биш эсвэл өөрөөр хориг тавихыг шаардах эрхийг танд өгөх хангалттай шалтгаан биш эсвэл шударга ёсны хууль журмын дагуу эрхээ хамгаалуулах эсвэл Илгээсэн материалд үндэслэн гаргасан эсвэл гаргасан гэж үзэх аливаа бүтээгдэхүүнийг ямар нэгэн байдлаар үйлдвэрлэх, түгээх, үзэсгэлэнд гаргах эсвэл бусад байдлаар ашиглахыг хориглох үндэслэл болохгүй бөгөөд таны эрх болон эрхээ хамгаалуулах хэрэгсэл ямар ч тохиолдолд шүүхээр хохирол (хэрэв байгаа бол)-ыг барагдуулах эрхээр хатуу хязгаарлагдахыг та хүлээн зөвшөөрч байна. Эцэст нь таны Сайтад оруулсан болон бидэнд илгээсэн материалыг бид ашигласан нь тогтоогдсон эсхүл ашигласан гэж үзсэнийн улмаас үүссэн хохирлын нэхэмжэл нь засварлах бололцоотой хохирлын хүрээнд болоод тухайн хохирол нь шүүхээс гаргасан шийдвэрийн хүрээнд дахин бүтээх, түгээх, үзэсгэлэнд тавих эсхүл тухайн материалын бодит үнэ цэнэ таны эрх болон гомдлыг арилгахад чиглэгдсэн, хуулийн дагуу байна гэдгийг үүгээр баталгаажуулж байна.
12. ЗОХИОГЧИЙН ЭРХ БА ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
Herbalife нь бусдын оюуны өмчийг хүндэтгэдэг бөгөөд хэрэглэгчдээ ч гэсэн ингэхийг уриалж байна. Цахим мянганы зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу Herbalife нь Сайт дээр зохиогчийн эрх зөрчигдөж буй тухай гомдлын мэдэгдлийг хүлээн авах үүрэг бүхий зохиогчийн эрхийн төлөөлөгчийг томилсон болно. Herbalife-ын зохиогчийн эрхийн төлөөлөгч нь Жорж Фишер ба та түүнтэй GeorgeF@Herbalife.com цахим шуудангаар холбогдож болно. Хэрэв тухайн Хэрэглэгчийн контент нь таны эсвэл эзэмшиж буй ажил, бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчиж байна гэж үзвэл эсвэл та өөрийн бүтээлийг зохиогчийн эрхийг зөрчсөн байдлаар хуулбарласан гэж үзэж байгаа бол, та дараах мэдээллийг зохиогчийн эрхийн төлөөлөгчид бичгээр хүргүүлнэ үү (дэлгэрэнгүйг АНУ-ын Үндсэн хуулийн 17-ийн § 512(c)(3)-с харна уу):
- Зохиогчийн эрхийг эзэмшигчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн цахим эсвэл биет гарын үсэг;
- Зохиогчийн эрхэд халдсан гэх гомдолд хамааралтай зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийн тайлбар эсвэл нэг мэдэгдэлд зохиогчийн эрхээр хамгаалагдсан олон бүтээлийг багтааж байгаа бол тухайн бүтээлүүдийг төлөөлсөн жагсаалт;
- Эрх зөрчиж буй материалын байршлыг олоход туслах тодорхой URL хаяг эсвэл хангалттай дэлгэрэнгүй тайлбар;
- Таны нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудан;
- Зохиогчийн эрхийг эзэмшигч, түүний төлөөлөгч эсвэл хуулийн дагуу зөвшөөрөл олгогдоогүй байхад зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ашигласан гэх үндэслэл бүхий таны мэдэгдэл;
- Таны дээр дурдсан мэдээлэл үнэн зөв бөгөөд та тухайн зохиогчийн эрхийг эзэмшигч эсхүл зохиогчийн эрх эзэмшигчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болохыг нотолсон, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээхээ ухамсарласан тухай мэдэгдэл.
13. СУРТАЛЧИЛГАА
Сайтад сугалаа, уралдаан эсвэл бусад сурталчилгааны аянууд явагдаж болох бөгөөд үүнд оролцохын тулд та өөрийн тухай материал эсвэл мэдээллийг илгээх шаардлагатай болно. Сайт дээр санал болгож буй сугалаа, уралдаан эсвэл бусад сурталчилгааны аянууд нь ихэнх тохиолдолд тусдаа багц дүрмээр зохицуулагддаг бөгөөд сугалаа, уралдаан, бусад сурталчилгааны аянуудад хамрагдахад насны хязгаар эсвэл газар зүйн байршлын хязгаарлалт зэрэг нэмэлт шаардлагууд болон таны ирүүлсэн материалыг ашиглах нөхцөл, таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаарх мэдээллийг зохицуулах нөхцөлүүд багтсан байхыг анхаарна уу. Та сугалаа, уралдаан эсвэл бусад сурталчилгааны аянуудад хамрагдахыг хүсэж байгаа эсэх оролцох, бүртгүүлэх болон хамрагдах шаардлагыг хангаж байгаа эсэхээ тодорхойлохын тулд эдгээр дүрмүүдийг унших нь таны үүрэг юм. Эдгээр сугалаа, уралдаан эсвэл бусад сурталчилгааны аянуудад хамрагдахаар бүртгүүлснээр та тэдгээрт заагсан дүрмүүд болон спонсорын шийдвэрийг дагаж мөрдөхөө үүгээр хүлээн зөвшөөрч байна.
14. ХОЛБООС
Бид гуравдагч этгээдийн цахим хуудас эсвэл мэдээллийн эх сурвалжийн холбоосыг оруулж болно. Ийнхүү холбоос оруулж байгаа нь энэхүү холбоосоор дамжуулан авах мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг бид баталгаажуулж байгаа гэж ойлгож болохгүй юм. Интернетийн аль ч хэсгийн, түүний дотор энэ сайтад холбоос нь тавигдсан, энэ сайтаар дамжуулан нэвтрэх боломжтой бусад интернэт вебсайтуудын агуулга, үйл ажиллагаанд бид хариуцлага хүлээхгүй. Энэхүү сайтыг холбосон эсвэл холбоотой байж болох вебсайтуудад гарсан алдаа, зохисгүй материалын талаар бидэнд мэдээлэхийг танаас хүсэж байна.
15. АЛДАА
Хэдийгээр бид сайтдаа болон бараа бүтээгэхүүндээ ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажилладаг боловч сайтаар дамжуулан өгсөн эсхүл эсхүл бүтээгдэхүүний тухай мэдээлэл нь үнэн зөв гэдийг баталгаажуулж чадахгүй юм. Хэрэв та манай сайтаас эсхүл бүтээгдэхүүнээс алдаа илрүүлсэн гэдэгт итгэлэй байгаа бол тухайн алдааны тайлбар болон байршлыг 866-617-4273 утсаар бидэнд мэдэгдэнэ үү. Бид шаардлагатай арга хэмжээг авах болно.
16. БАТАЛГАА ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАХ; ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
ЭНЭХҮҮ САЙТ БОЛОН САЙТАД АГУУЛАГДАЖ БУЙ БҮХИЙ Л МАТЕРИАЛ, ОЮУНЫ ӨМЧ НЬ “ХАРАГДАХ БАЙДЛААРАА”, “БЭЛЭН БАЙГААГААРАА”, “ АЛДААНУУДЫН ХАМТ” БОЛОН ИЛЭЭР ЭСВЭЛ ДАЛД УТГААР ИЛЭРХИЙЛСЭН, АЛИВАА ХЯЗГААРЛАЛТ, ӨМЧИЙН ЭРХИЙН ЭСВЭЛ БОРЛУУЛАЛТЫН ХУГАЦААНЫ, ХЭН НЭГНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ, ТОДОРХОЙ ЗОРИЛГОД НИЙЦЭХ ЭСВЭЛ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АКТ БОЛОН ХУДАЛДАА, АРИЛЖААНЫ ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭНД ҮҮСЭХ БАТАЛГААГҮЙГЭЭР ТҮГЭЭГДЭЖ БАЙГАА БОЛОХЫГ ТА АНХААРНА УУ. ЗАРИМ БҮС НУТГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТУХАЙЛСАН БАТАЛГААНУУДЫГ ОРХИГДУУЛАХЫГ ЗӨВШӨӨРДӨГГҮЙГЭЭС ЗАРИМ ХАСАЛТ ТАНД ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛОХ ЮМ. ТА ӨӨРИЙН ХАРЬЯАЛЛААС ХАМААРЧ ӨӨР ЭРХТЭЙ БАЙЖ БОЛНО.
БИД БОЛОН МАНАЙ ТОЛГОЙ КОМПАНИУД, САЛБАР КОМПАНИУД, ОХИН КОМПАНИУД, ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИД, ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН ТЭДНИЙ АЖИЛТНУУД, АЛБАН ХААГЧИД БОЛОН ЗАХИРЛУУД (ЦААШИД НИЙТЭД НЬ “ЧӨЛӨӨЛӨГДСӨН ТАЛУУД” ГЭХ) НЬ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ЭНЭ САЙТ, БҮТЭЭГДЭХҮҮН, ХЭРЭГЛЭГЧИЙН ФОРУМУУД, МАТЕРИАЛУУД ЭСВЭЛ ТЭДГЭЭРИЙН ТЕХНИКИЙН АЖИЛЛАГАА, МАТЕРИАЛУУДАД ГАРСАН АЛДАА, ДУТАГДЛААС ҮҮДЭН ГАРСАН ШУУД, ШУУД БУС, ОНЦГОЙ, ГЭНЭТИЙН, УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЖ БАЙСАН, ТОРГУУЛИЙН ХОХИРОЛ ЗЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙГООР, ЭРХ ЗӨРЧИГДСӨНӨӨС ЭСВЭЛ ГЭРЭЭ, ХАТУУ ХАРИУЦЛАГААС ЭСВЭЛ ӨӨР ЯМАРВАА НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮДЭН БИЙ БОЛСОН ХОХИРОЛ, ТУХАЙН ХОХИРОЛ НЬ БҮХЭЛДЭЭ ЭСВЭЛ ХЭСЭГЧЛЭН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ, БАЙГАЛИЙН ГАМШИГ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ АЛДАА, ХУЛГАЙ ЭСВЭЛ УСТГАЛ, ЭСВЭЛ САЙТАД, САЙТЫН МЭДЭЭЛЭЛД, ПРОГРАМУУДАД ХУУЛЬ БУСААР НЭВТЭРСНЭЭС БОЛЖ УЧИРСАН БОЛОН УЧИРЧ БОЛЗОШГҮЙ БАЙГАА ТАЛААР БИД МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙСАН Ч ТАНЫ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ БУСАД ЗААЛТЫГ ҮЛ ХАРГАЛЗАН, ЧӨЛӨӨЛӨГДСӨН ТАЛУУД ЯМАР Ч ТОХИОЛДОЛД, ЯМАР Ч НӨХЦӨЛД, ЯМАР Ч ШАЛТГААН ЭСВЭЛ ҮЙЛДЛИЙН УЛМААС ТАВИН ДОЛЛАР ($50)-ААС ДЭЭШ ХЭМЖЭЭГЭЭР ТАНЫ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО. ЗАРИМ БҮС НУТГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНООС ХАМААРАН ТОДОРХОЙ БАТАЛГАА, НӨХЦӨЛИЙГ ХЯЗГААРЛАХ, ХАСАХ БОЛОН ЗАРИМ ТӨРЛИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХААС ТАТГАЛЗАХЫГ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ШАТГААНААР ДЭЭР ДУРДСАН НӨХЦӨЛИЙН ЗАРИМ НЬ ТАНД ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛНО.
САЙТАД НЭВТРЭХ ЭРХ АВСНААР ТА ОДООГООР МЭДЭГДЭХГҮЙ БАЙГАА БА ГАРЧ БОЛОХЫГ УРЬДЧИЛАН ТААМАГЛААГҮЙ ЗАРГА ГАРГАХТАЙ ХОЛБООТОЙ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙНА ГЭДГЭЭ ОЙЛГОЖ БАЙГАА БӨГӨӨД ИЙНХҮҮ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХЫН ЗЭРЭГЦЭЭ КАЛИФОРНИЙН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 1542-Д ЗААСАН (БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛЬ Ч МУЖ, УЛС, БҮС НУТГИЙН ХУУЛИЙН) АЛИВАА ЭРХ, ХАМГААЛАЛТЫГ УНШИЖ ОЙЛГОСОН БА ЭДГЭЭР ЭРХЭЭСЭЭ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ТАТГАЛЗАЖ БАЙНА ГЭДГЭЭ ҮҮГЭЭР МЭДЭГДЭЖ БАЙНА. 1542-Д ЗААСНААР: “БҮХ ЭРХЭЭС ТАТГАЛЗАХ НЬ ЗЭЭЛДҮҮЛЭГЧ ЭСВЭЛ ЭРХЭЭС ТАТГАЛЗАЖ БУЙ ТАЛ ЭРХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙХ ҮЕДЭЭ ӨӨРТ НЬ ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ БОЛОХЫГ МЭДЭЭГҮЙ ЭСВЭЛ БАЙЖ БОЛНО ГЭЖ ТААМАГЛААГҮЙ БАЙСАН БА ХЭРЭВ ТЭРЭЭР ЭНЭ НӨХЦӨЛИЙГ МЭДЭЖ БАЙСАН БОЛ ЗЭЭЛДЭГЧ ЭСВЭЛ ЭРХЭЭС ТАТГАЛЗСАН ТАЛЫН МАРГААНЫГ ӨӨР БАЙДЛААР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙСАН ЗАРГУУДАД ХАМААРАХГҮЙ БОЛНО.”
Бид Сайтад, аль нэг бүтээгдэхүүн болон материалд агуулагдаж буй аливаа мэдээлэл, баримт, үзэл бодол, санал эсвэл зөвлөмжийн бүрэн бүтэн, үнэн зөв, хүчинтэй эсвэл найдвартай байдалтай холбоотой ямарваа амлалт эсвэл баталгаа гаргадаггүй болно. Барааны нэр, домэйн нэр, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, лого, үйлдвэрлэгч эсвэл өөрөөр дурдах замаар гуравдагч этгээдийн ямарваа бүтээгдэхүүн, үйл явц, нийтлэл эсвэл үйлчилгээг иш татах нь тэднийг баталгаажуулах, тэднийг ашиглахыг зөвлөж байна гэсэн үг биш юм. Энэ Сайтыг хэрэглэгчдийн үзэл бодол болон санал нь Herbalife-ын үзэл бодол болон саналтай нийцэх эсвэл авцалдах албагүй. Хэрэглэгчид шаардлагатай тохиолдолд энэ Сайтад агуулагдаж буй мэдээлэл, үзэл бодол, зөвлөмж эсвэл агуулгатай холбоотойгоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах үүрэгтэй.
нтернетэд аюулгүй байдал алдагдах магадлалтай юм. Ийнхүү аюулгүй байдал алдагдсан эсвэл вирус, алдаа, хөндлөнгөөс саад болсон, зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдол, залилан, дутагдал, тасалдал, устгал, согог, үйл ажиллагаа эсвэл дамжуулалтын удаашрал, компьютерын шугамын эвдрэл эсвэл техникийн болон бусад аливаа доголдлоос улбаатай хохирлын төлөө аливаа компьютер хэрэглэгчийн өмнө бид хариуцлага хүлээхгүй. Интернетээр цахим мэдээлэл дамжуулах нь аюултай байж болзошгүйг та анхаарах хэрэгтэй бөгөөд интернетээр дамжуулан хэн нэгэн рүү ямарваа мэдээллийг дамжуулахаас өмнө үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Бид энэ Сайтын ашиглахад тохиромжтой байдал, үйл ажиллагаа, ашиглахад боломжтой байдал эсвэл үйл ажиллагааны талаар ямарваа амлалт, баталгаа өгөхгүй. Сайт нь техникийн засвар эсвэл компьютерын тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан түр хугацаагаар ажиллахгүй байж болно.
17. ХОХИРЛООС АНГИД БАЙЛГАХ
ЭНЭ САЙТЫГ АШИГЛАСНААР ТА ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ГАРГАСАН ЯМАРВАА ЗАРГА, БОЛОМЖИТ ЗАРГА, ШААРДЛАГА, АРГА ХЭМЖЭЭ АВАХ ҮНДЭСЛЭЛ, ШИЙДВЭР,ХОХИРОЛ, АЛДАГДАЛ, ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ХАРИУЦЛАГА БОЛОН (ДАРААХТАЙ ХОЛБООТОЙГООР ЭСВЭЛ ДАРААХАД ЗАРЦУУЛСАН ЗАРДАЛ: ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ ДАГУУ ГАРГАСАН АМЛАЛТ, БАТАЛГАА, ЗӨВШӨӨРӨЛ БОЛОН ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ ЗӨРЧСӨН, ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ БОЛОН БУСАД ХУУЛЬД ЗААСАН НӨХЦӨЛИЙГ ЗӨРЧСӨН; ЭНЭХҮҮ САЙТ БОЛОН/ЭСВЭЛ МАТЕРИАЛЫГ ГЭРЭЭНД ЗААСНААС ӨӨРӨӨР АШИГЛАСАН; ТАНЫ КОМПЬЮТЕР ЭСВЭЛ ТАНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН АККАУНТААР ДАМЖУУЛАН БАЙРШУУЛСАН ЭСВЭЛ ДАМЖУУЛСАН МЭДЭЭЛЭЛ ЭСВЭЛ МАТЕРИАЛ, ТАНЬ РУУ ШУУД ДАМЖУУЛААГҮЙ Ч БАЙСАН, ЯМАРВАА ЗОХИОГЧИЙН ЭРХ, БАРААНЫ ТЭМДЭГ, АРИЛЖААНЫ НУУЦ, БАРААНЫ ГАДААД ТӨРХ, ПАТЕНТЫН ЭРХ, МЭДЭЭЛЛИЙГ ЭЗЭМШИХ ЭРХ, ХУВИЙН НУУЦЛАЛЫГ ЗАДРУУЛАХГҮЙ БАЙХ ЭРХ ЭСВЭЛ ХЭН НЭГНИЙ ӨӨР БУСАД ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ЭСВЭЛ ХЭН НЭГНИЙГ ДОРОМЖИЛСОН; ТАНЫ ХИЙСЭН ТӨӨРӨГДҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ; БОЛОНТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ БИД АШИГЛАСАН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР ГАРСАН) БАЙЖ БОЛОХ ӨМГӨӨЛӨГЧИЙН ХӨЛС ЗЭРЭГ БУСАД ӨМГӨӨЛӨЛД ЗАРЦУУЛСАН ЗАРДЛЫН ХАРИУЦЛАГААС ТАЛУУДЫГ ЧӨЛӨӨЛӨХ, АНГИД БАЙЛГАХАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ТА АЛИВАА ЗАРГАТАЙ ХОЛБООТОЙГООР КОМПАНИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД БОЛОМЖИЙНХОО ХЭМЖЭЭНД БОЛОН ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БОЛНО. КОМПАНИ НЬ, ТАНЫГ НӨХӨН ТӨЛНӨ ГЭСЭН НӨХЦӨЛТЭЙГӨӨР ӨӨРИЙН ЗАРДЛААР ӨӨР ЯМАР Ч АСУУДАЛД ОНЦГОЙ ХАМГААЛАЛТ АВАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЭРХТЭЙ БӨГӨӨД ТА ЭДГЭЭР АСУУДЛУУДЫГ ЗОХИЦУУЛАХДАА БИДНЭЭС БИЧГЭЭР ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙГЭЭР ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛОХГҮЙ.
18. ЦУЦЛАХ; ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Энэхүү гэрээний нөхцлийг дагаж мөрдсөн эсэхийг бид тодорхойлох бөгөөд бидний шийдвэр эцсийнх бөгөөд үүнийг дагаж мөрдөх үүргийг талууд хүлээнэ. Энэхүү Гэрээг зөрчих нь сайтын аль ч хэсэг рүү эсвэл зарим хэсэг рүү (түүнчлэн, интернет сүлжээн дэх аливаа өмч эсвэл Сайтаас олгогдсон цахим шууданд) нэвтрэх таны эрхийг хязгаарлахад хүргэж болзошгүй бөгөөд ийм зөрчлийн талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагад илгээж болно. Энэхүү Гэрээний зүйл заалтыг мөрдөхөөс татгалзах саналаа бичгээр үйлдэж Herbalife-ын эрх бүхий этгээдийн гарын үсгээр зохих ёсоор баталгаажуулаагүй тохиолдолд хууль эрхзүйн хувьд хүчингүй байна. Бид танд эсвэл гуравдагч этгээдэд мэдэгдэлгүйгээр сайтын ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн (тэр дундаа, Бизворкс (Bizworks) платформ дээр байрших интернет сүлжээн дэх аливаа өмчийг) өөрчлөх эсвэл зогсоох эрхтэй юм. Таны гишүүнчлэл эсвэл сайт руу нэвтрэх эрхийг цуцалсны дараа, эсвэл Herbalife-ын хүсэлтийн дагуу та энэ сайтаас олж авсан бүх материал, түүнтэй холбоотой баримт бичиг, түүний хуулбар, суурилуулсан программуудыг устгах ёстой. Бид хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг анхаарна уу.
Энэхүү гэрээний тухайлсан зүйл заалтыг эрх бүхий шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь, гэрээний бусад зүйл заалтыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм. Энэхүү Гэрээний гарчиг бүхий хэсгүүд нь аливаа зохицуулалтыг хийх зорилгогүй бөгөөд эрх зүйн агуулгагүйюм.
19. Монгол улсын сайт
Бид энэ сайтыг Монголд ажиллуулдаг. Энэ Сайтад байршуулсан мэдээлэлийг бусад бүснутагт ашиглахад тохиромжгүй, ашиглах боломжгүй байж болох бөгөөд энэ сайтын агуулга нь хууль бус байж болзошгүй бүс нутгаас энэхүү сайт руу нэвтрэхийг хориглоно. Хэрэв та Монголоос өөр улсад энэ сайт эсвэл бусад бүтээгдэхүүнүүд рүү нэвтэрч байгаа бол, хэрэв тухайн улсын холбогдох хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх үүрэгтэй болно.
Сайт болон бусад бүтээгдэхүүнүүдэд ашиглаж буй програм хангамж нь АНУ-ын экспортын хяналтанд үйл ажиллагаа явуулна. Эдгээр програм хангамжийг (i) Куба, Мьянмар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Кот-д`Ивуар, Ирак, Ливи, Хойд Солонгос, Иран, Сири, Судан, Венесуэл эсхүл АНУ-ын бүтээгдэхүүний экспортод хориг тавьсан аливаа улсууд руу; эсвэл (ii) АНУ-ын Сангийн яамны онцгой ангиллын болон хориотой иргэдийн жагсаалт болон АНУ-ын Худалдааны яамны Захиалгыг үл зөвшөөрөх хүснэгтэд багтсан этгээд руу татаж авах, өөр бусад аргаар экспортлох, дахин экспортлохыг хориглоно. Эдгээр програм хангамжийг татаж авснаар эсвэл ашигласнаар та дээрх жагсаалтад багтсан улс орнуудад харьяалалалтай оршин суугч биш эсхүл эдгээр улсын нутаг дэвсгэр, хяналтад оршин суудаггүй гэдгээ баталгаажуулж байна.
Бид шаардлагатай гэж үзвэл дээр дурдсан жагсаалтад дурдсан иргэн, нутаг дэвсгэр эсвэл харьяаллын цахим хуудас, бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжийг хязгаарлах эрхтэй болно.
20. БУСАД
Энэхүү гэрээнд (бусад аливаа харьяаллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүргэжболзошгүй Калифорнийн хууль тогтоомжийн зөрчлийг зохицуулах зохицуулалтыг үл харгалзан) АНУ-ын Калифорни мужийн хууль тогтоомж үйлчлэх бөгөөд өөрөөр заагаагүй бол бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцоор онцгойлон зохицуулахгүй.
Та болон бидний хооронд үүссэн аливаа маргааныг маргааны үндэслэл болсон баримтууд ил болсноос хойш ер (90) хоногийн дотор Калифорни мужийн Лос Анжелес Каунтид байрлах мужийн эсвэл холбооны шүүхэд шилжүүлнэ. Эс бөгөөс заргыг хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцно. Та үүгээр энэхүү гэрээ эсвэл сайттай холбоотой үүссэн заргатай холбогдуулан Калифорни мужийн Лос Анжелес хотод байрлах шүүхийн харьяалал, байршлын талаарх мэдээллийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхөө үүгээр баталж байна.
21. ГЭРЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЧАДАМЖТа 18 эсвэл түүнээс дээш настай бөгөөд энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзол, үүрэг хариуцлага, баталгаажуулалт, төлөөлөл, баталгааг гаргаж, гэрээний нөхцөл, болзлыг бүхэлд нь дагаж мөрдөх бүрэн чадвартай гэдгээ үүгээр баталж байна.
22. БИДНИЙ ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
Хэрэв танд манай сайт болон аливаа бүтээгдэхүүн эсхүл энэ гэрээтэй холбоотой асуулт, сэтгэгдэл, анхааруулга байвал 8 800 200 7474 дугаарын утсаар бидэнтэй холбогдоно уу.
Шинэчлэгдсэн хувилбар 2020 оны 8 дугаар сарын 16.
© 2011 Herbalife International of America. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.